Буцах
2023-06-19

Blackrock биткойний спот ETF гаргах хүсэлтээ үнэт цаасны хороонд өгөв

Дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн компани болох Blackrock биткойны спот ETF (exchange traded fund буюу биржээр арилжаалдаг биткойний хамтын сангийн нэгж эрх) гаргах хүсэлтээ тус улсын Үнэт цаасны хороонд 6 дугаар сарын 15-ны өдөр өгсөн байна. Үнэт цаасны хороо өмнө нь Blackrock-ийн хөрөнгийн зах зээл дээр ETF гаргах 575 хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгч, зөвхөн 2014 оны 10 дугаар сард гаргасан нэг хүсэлтийг татгалзаж байжээ. Blackrock биткойний ETF гаргаж байгаа нь дэлхийн крипто зах зээлд томоохон мэдээ болсон бөгөөд энэхүү мэдээний нөлөөгөөр биткойний ханш 6 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд 26,000 ам.долларын босгийг давж 26,880 ам.дол (фючерс үнэ) болтлоо өссөн нь өнгөрсөн долоо хоногийн үнэ хамгийн дээд цэгтээ хүрсэн явдал болов.

Сонирхолтой нь Blackrock-ийн гаргаж буй уг биткойний ETF-ийг хадгалах, төлбөр тооцоо гүйцэтгэх кастодиан-иар Үнэт цаасны хороотой маргаан үүсгээд байгаа Coinbase бирж сонгогдсон ажээ.


Зураг №1. Биткойний 1 цагийн чарт. Blackrock-ийн мэдээ үнэд нөлөөлсөн байдлыг шараар тодруулав.


Зураг №2. Биткойний өдрийн чарт.


Техник анализ: Биткойний үнийг дээрх өдрийн чарт дээр харвал “бухын шаантаг” (falling wedge) паттерн үүссэн, мөн эрэлтийн гол бүс болон 200 өдрийн дундаж үнийн зураас дээр дэмжлэг авсан байгаа нь уналтын тренд өсөлтийн трендээр солигдох магадлал үүсчээ.   





"Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!