Буцах
2023-06-16

Хятадын банк крипто юань гаргав

БНХАУ-ын арилжааны томоохон банк Хятадын банк (Bank of China) 200 сая юань (28 сая ам.доллар)-ийн цахим юанийг төвлөрсөн бус хэлбэрээр, этэриум (Ethereum) блокчэйн дээр гаргав. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан энэхүү цахим мөнгө нь нь Хятадын төв банк буюу Ардын банкнаас гаргасан (одоо туршилтад байгаа) төвлөрсөн буюу төв банкнаас хянадаг, DLT технологид суурилсан цахим юаниас өөр юм.

Хятадын санхүүгийн байгууллагаас анх удаагаа блокчэйн дээр цахим мөнгө гаргасан нь криптоюалютийн талаарх Хятадын бодлогод өөрчлөлт гарч буйн дохио гэж шинжээчид үзэж байна. 

Хэдийгээр дээрх мэдээ нь крипто зах зээлд сайн мэдээ ч Хятадын Засгийн газрын криптовалютийн талаарх бодлого өнөөг хүртэл тодорхойгүй байна. Учир нь дотоодын санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал (capital flight)-ийг зогсоох үүднээс тус улс крипто биржүүд, криптовалют олборлолтыг 2013 оноос үе шаттайгаар хориглосон билээ. Харин тус улс блокчэйн технологийг тодорхой зориулалтаар хэрэглэхийг дэмжсээр ирсэн. Үүний нэг жишээ нь эх газрын Хятадын үндэсний блокчэйн сүлжээ болох Blockchain-Based Service Network (BSN) юм. 



"Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!"