Буцах
2022-10-19

Staking гэж юу вэ?

Энгийнээр тайлбарлавал стэйкинг нь койн эзэмшигчдийн хувьд нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломж юм. Харин нарийн задалж үзвэл.


Стэйкинг валидаторуудад ашигтай

Блокчэйн дээр өдөрт хэдэн зуун мянган гүйлгээ хийгдэж байдаг. Тус гүйлгээний баталгаажуулалтыг PoS (Proof of Stake)-д суурилсан блокчэйн дээр валидаторууд (validators) гүйцэтгэдэг байна. Харин хэрэглэгчдийн стэйк хийсэн койн валидаторуудын энэхүү ажлыг хөнгөвчилж, гүйлгээ баталгаажуулалтыг хурдасгадаг юм.


Тэгвэл хэрэглэгчдэд яг яаж ашиг авчирдаг юм?

PoS-д суурилсан блокчэйнд хамгийн их койн түгжиж, урт хугацаанд хадгалсан валидатор гүйлгээ баталгаажуулахад сонгогддог. Их койнтой байх тусмаа сайн гэсэн үг. Тэгвэл хэрэглэгчдийн стэйк хийгдсэн койн валидаторуудын койнтой тодорхой хугацаанд хамт түгжигдэж, блокчэйний үйл ажиллагаанд оролцдог байна. Харин валидаторуудын амжилттай болсон гүйлгээний ашгаас стэйк хийсэн хэрэглэгчид хуваалцдаг аж.