Буцах
2022-10-07

Койн токен 2ын ялгаа

Койн:

  • Өөрийн гэсэн блокчэйн дээр тулгуурлан гардаг
  • Блокчэйн болон түүний экосистемийг бүтээх үйл явц нь маш их хугацаа, мэргэжлийн өндөр түвшний ур чадваруудыг шаарддаг.
  • Мөнгөний үүргийг гүйцэтгэх зорилготой ба аливаа блокчэйнд гүйлгээ хийж буй хэн бүхэн гүйлгээний шимтгэлийн төлбөрт тухайн блокчэйний (Native) койноор тооцоо хийдэг.


Жишээ нь:

Ethereum блокчэйнд ETH койноор Gas fee төлдөг. Ийм учраас ETH үнэ цэнтэй койн болж, тогтмол өсөж байна.

 

Токен:

  • Өөрийн гэсэн блокчэйн системгүй
  • Бусдын блокчэйн сүлжээн дээр үндэслэн бий болдог дижитал тоон хөрөнгө бөгөөд токенийг экосистемд төлбөрийн хэрэгсэл болгон ашигладаг
  • Ямар ч төрлийн харилцан солилцож болох үнэ цэнэ бүхий хөрөнгийг төлөөлүүлж болно.
  • Бидний сайн мэдэх Ethereum, Binance smatchain блокчэйн дээр смарт контракт протоколыг ашиглан токен үүсгэх нь улам хялбар болсоор байна.


Жишээ нь:

Ethereum блокчэйн дээр суурилсан SHIB, Binance блокчэйн дээр суурилсан DOGE г.м.