Буцах
2022-09-23

Gas fee гэж юу вэ?

Эфериумийн блокчэйн дээр бүх гүйлгээ, ухаалаг гэрээний гүйцэтгэл нь бага хэмжээний төлбөр төлөхийг шаарддаг. Энэ төлбөрийг л gas fee гэж нэрлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Эфериум шилжүүлэх мөн dApps ашиглан төлбөр, тооцоо хийх бүрд гүйлгээний шимтгэл буюу хэр их шатахуун зарцуулж буйг тооцоолон тус дүнд ногдох шилжүүлгийн зардлыг Эфериумаар авдаг аж. Гүйцэтгэх ажиллагаа илүү төвөгтэй байх тусам уг ажиллагааг гүйцэтгэхийн тулд илүү их gas fee шаардагддаг байна.


Хэрхэн тооцогддог вэ?

Сүлжээний ачааллаас хамааран gas fee-гийн үнэ үе үе хэлбэлзэж болно. Gas fee-гийн төлбөрийг гар аргаар тохируулж болох ба сүлжээ ачаалалтай тохиолдолд хамгийн өндөр gas fee төлсөн гүйлгээг нэн тэргүүнд тавих зарчмаар ажилладаг байна. Баталгаажсан гүйлгээг эцэслэн блокчэйнд нэмнэ. Хэрэв төлсөн gas fee хэт бага байвал гүйлгээний дарааллын төгсгөл хэсэгт орох бөгөөд энэ нь гүйлгээг хийхэд илүү урт хугацаа шаардагдана гэсэн үг юм. Gas fee-н үнийг ихэвчлэн gwe -ээр илэрхийлдэг ба 1 gwei = 0.000000001 эфериум буюу $0.000004-тэй тэнцүү. 



*Энэхүү контентыг Corex & Lemon press хамтран хамтран бүтээв.