"Ухаалаг гэрээ" гэж юу вэ?
Smart Contract буюу Ухаалаг гэрээ гэдэг нь гуравдагч этгээд буюу зуучлагчийн оролцоогүйгээр хэн нэгэнтэй гэрээ хийх боломжийг олгодог. Ухаалаг гэрээг тодорхой үйлдлийг хэд хэдэн болзол хангагдсан тохиолдолд гүйцэтгэх боломжтойгоор кодчилдог байна.
- Нэгэн жишээ, Та төсөл хэрэгжүүлэхээр боллоо гэж бодъё тэгээд төслийн санжүүжилт болох ₮12 саяыг хандиваар цуглуулъя. Хандив боссон үед та 7 хоногийн дотор хандив өгсөн хүмүүстээ эргүүлээд ном өгөхөөр болов. Гэвч танд цугларсан хандив хэтрээд ₮10 сая болсон бол таны ном өгөх амлалт ч биелэхгүй, бүх мөнгө буцаад эзэндээ очно. Ухаалаг гэрээг яг л үүншиг гэж ойлгож болно.
- Учир нь тавьсан гол нөхцөл болох ₮12 саяд хүрэх болзол биелээгүй учраас тэр. Та үүн шиг Ухаалаг гэрээг ашиглаж болно. Хэрэв жилийн эцэст 100 мянган дагагчтай болбол таны дансанд 12 эфериум хийнээ гэж ухаалаг гэрээн дээрээ кодчилсон бол яг л үүний дагуу явна.
Ухаалаг гэрээ нь хувиршгүй, ямар ч зөрчил байхгүй гэдгээрээ энгийн гэрээнээс онцлог юм. Учир нь блокчэйн дээр бичигдсэн кодыг өөрчлөх, устгах аргагүй. Хэрэв гэрээгээ шинэчлэх бол заавал шинийг хийнэ.
*Энэхүү контентыг Corex бирж болон Lemon Press нар хамтран хүргэв.