Буцах
2022-08-17

Бразилын эрх баригчид алтыг токенжуулна

Бразилд тус улсад хүлээн авсан бүх алтыг блокчэйн дээр токенжуулах боломжийг олгох шинэ хуулийн төслийг боловсруулж байна. Төслийг холбооны төлөөлөгч Joenia Wapichana танилцуулав. Тус улсын үнэт металлын үйлдвэрлэлийн тал орчим хувь нь хууль бус үйл ажиллагаанаас бүрддэг гэдгийг тэрээр онцлов. Иймд тус салбарын хяналтыг сайжруулж, ил тод байдлыг хангах үүднээс уул уурхайн үндэсний газар, уул уурхайн үйл ажиллагааны бүхий л мэдээлэл, үйл явцыг нэгтгэх блокчэйн технологийг ашиглан аюулгүй бүртгэл бүхий нэгдсэн тоон системийг нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.


Хэрэв энэ хуулийн төсөл нь батлагдвал Бразил улс үнэт металлыг токенжуулахад блокчэйн ашигласан тэргүүлэгч орнуудын нэг болох боломжтой бөгөөд хууль бус олборлолтыг бууруулснаар тус улсын алт олборлолтын нөхцөл байдал сайжрахад маш том тустай юм.

 


Эх сурвалж: https://boletimbitcoin.com/2022/08/12/projeto-de-lei-pede-que-todo-ouro-do-brasil-seja-tokenizado-em-blockchain/