Кракен бирж NinjaTrader-ийг худалдан авав
Kракен бирж АНУ-ын фючерс арилжааны платформ болох NinjaTrader-ийг 1.5 тэрбум ам.доллараар худалдан авахаар болов. NinjaTrader нь фючерс арилжааны тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Кракен бирж тус компанийг худалдан авснаар АНУ-д крипто фючерсийн арилжаа эрхлэх боломжтой болж байна. Түүнчлэн Их Британи, Европ, Австрали зэрэг орнуудын зах зээлд нэвтрэх боломж нээгдэж байгаа ажээ. NinjaTrader нь 2003 онд үүсгэн байгуулагдсан, 1.8 сая хэрэглэгчтэй бирж бөгөөд цаашид Кракений удирдлага дор дангаараа үйл ажиллагаа явуулах ажээ.
Strategy 500 сая ам.дол босгоно
Дэлхийн хамгийн их биткойн эзэмшигч компани болох Strategy хөрөнгө оруулагчдад 5 сая ширхэг давуу эрхийн хувьцааг санал болгох замаар нийт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөж буйгаа өнгөрсөн Мягмар гарагт зарлав. Энэхүү давуу эрхийн хувьцаа нь жилийн 10% ногдол ашиг өгөх бөгөөд тус компани босгосон мөнгөөрөө биткойны холдингоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Одоогоор тус компани нийт 499,226 ширхэг биткойн эзэмшиж байна.
SOLANA-гийн хамгийн анхны фючерс ETF гарна
Volatility Shares ХХК SOLZ болон SOLT гэсэн SOL койны фючерс үнийг дагадаг биржээр арилжаалагддаг сан буюу ETF-ийг өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн захууд дээр гаргасан байна. Харин SOL-ийн спот үнийг дагадаг ETF гаргах хэд хэдэн компанийн хүсэлтийг АНУ-ын Үнэт цаасны хороо энэ оны сүүлээр гаргах магадлал 75%-тай байна.
Австралийн крипто бирж SWYFTX Шинэ Зеландын хамгийн том крипто биржийг худалдан авав
Австралийн крипто бирж SWYFTX Шинэ Зеландын крипто бирж Easy Crypto-г худалдан авснаар Номхон далайн орнуудын бүс нутагтаа 1 сая орчим хэрэглэгчтэй томоохон тоглогч болов. Easy Crypto бирж нь 2018 онд байгуулагдсан бөгөөд 350 мянга орчим хэрэглэгчтэй ажээ.
Эх сурвалж:
Крипто зах зээлийн сэтгэл зүй
Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал “айдас”-ын төлөвт байна. Учир нь биткойны үнийн уналтыг даган нийт крипто зах зээлд үнэ унасан байдалтай байна. Энэхүү айдас, гутранги байдал гэхдээ өмнөх долоо хоногт “Айдас, шуналын индекс”-ийн дагуу 49 гэсэн үзүүлэлттэй байсантай харьцуулахад өнөөдөр 40 болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй илүү гутранги болсныг харуулж байна.
Крипто зах зээлийн үнэлгээ ба btc доминанс
Нийт крипто зах зээлийн үнэлгээ болон энэхүү үнэлгээнд эзлэх биткойн, этэриум болон бусад алткойуудын хувийн жин буюу доминансыг доорх зургаас харна уу.
Биткойны үнэ
Биткойны үнэ Пүрэв гарагийн 11:12 цагийн байдлаар 87,529 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 1,77%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 0,41%-ийн өсөлттэй байна. Зах зээлийн үнэлгээ нь 1,73 триллион ам.доллар байна. Биткойны үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Этэриумийн үнэ
Этэриумийн үнэ Пүрэв гарагийн 11:15 цагийн байдлаар 2,033 ам.доллар байна. Сүүлийн 7 хоногт үнэ 0,19%-ийн өсөлттэй, харин сүүлийн 24 цагийн байдлаар 1%-ийн уналттай байна. Зах зээлийн үнэлгээ нь 245 тэрбум ам.доллар байна. Этэриумийн үнийн 7 хоногийн графикийг доорх зургаас харна уу.
Алткойнуудын үнэ
BTC, ETH болон зарим стэблкойнуудаас бусад хамгийн том үнэлгээ бүхий 5 алткойны үнэ, үнийн өөрчлөлт, зах зээлийн үнэлгээний талаарх мэдээллийг доорх зургаас харна уу.
Анхааруулга
Дээрх үнийн мэдээлэл, таамаг нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд нийтэд ил тод болсон мэдээллийг энэхүү мэдээнд ашигласан болно.