DEEPSEEK хэрэглэгчдийн мэдээллийн нууц хадгалагддаг уу?
Хятадын хиймэл оюун ухааны чатбот DeepSeek cүүлийн долоо хоногуудад хөрөнгийн зах зээлд шуугиан тарьж, биткойны үнэ унахад хүртэл нөлөөлсөн билээ. Харин зарим улс орнуудын хууль, хяналтын байгууллагын зүгээс уг апп хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг хэрхэн хангаж, хамгаалж байгаа талаар шалгаж эхлэв. Тухайлбал Итали Улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага DeepSeek апп хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах функцыг шалгаж үзээд “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн нь тус апп-ийг Италид хориглож нөхцөл байдлыг үүсгэв. Түүнчлэн Өмнөд Солонгосын эрх бүхий байгууллага мөн шалгалт хийж эхэлжээ. Австралийн Сангийн сайд уг апп-ыг хэрэглэхдээ болгоомжтой хандахыг өөрийн улсын иргэддээ анхааруулсан байна.
DeepSeek нь тус чатботыг хэрэглэсэн хүмүүсийн IP дугаар, гар утас, компьютерийн дэлгэрэнгүй мэдээлэл, байршил, хэл, асуусан асуултууд, чатын түүх зэрэг нарийн мэдээллүүдийг цуглуулаад мэдээллээ TikTok-ийн толгой компани ByteDance, Google зэрэг компанид дамжуулдаг болохыг мэдээллийн нууцлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Privado компани тогтоосон байна. Мөн дээрх мэдээллийн тодорхой хэсэг нь Хятад руу илгээгддэг болохыг тогтоосон тухай тус компани онцлов.
Д.Трамп Сэм Бэнкмэн-Фрийдэд өршөөл үзүүлэх үү?
Дампуурсан FTX биржийн Гүйцэтгэх захирал асан Сэм Бэнкмэн-Фрийдийн эцэг эх нь Ерөнхийлөгч Д.Трампаар өршөөл үзүүлүүлэх асуудлыг хөөцөлдөж байгаа ажээ. Тодруулбал түүний эцэг, эх нь энэ асуудлаар өмгөөлөгчидтэй болон Ерөнхийлөгч Д.Трампийн засаг захиргаанд ажилладаг нөлөө бүхий хүмүүстэй уулзсан аж.
Сэм Бэнкмэн-Фрийдэд FTX биржийн үйлчлүүлэгчдийн хөрөнгийг зориулалтын бусаар хувьдаа завшиж, шамшигдуулсан зэрэг нийт 7 зүйл ангиар өнгөрсөн оны 3-р сард шүүхээс нийт 25 жилийн ял сонссон билээ. Д.Трампийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш криптовалютын хэргээр ял эдэлж буй хэд хэдэн хүмүүс өршөөлд хамрагдах хүсэлтээ тавиад байгаа бөгөөд Д.Трамп Silk Road крипто захыг үүсгэн байгуулагч Р.Улбрихтэд 1-р сарын 21-ний өдөр өршөөл үзүүлсэн билээ.
Элон маскийн аав меме койн гаргана
Алдартай хүмүүс өөрийн нэрээр меме койн гаргах трэнд бий болоод байгаа билээ. Дэлхийн хамгийн хөрөнгөлөг хүн Элон Маскийн аав ч гэсэн энэ трендийг дагаж өөрийн нэрээр меме токен гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Тодруулбал Элон Маскийн аав Эррол Маск “Musk It” хэмээх нэртэй меме койн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд уг төслөөс 200 сая ам.доллар босгоно гэж найдаж байгаа гэдгээ Fortune сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Эррүл Маск энэхүү хөрөнгийг Musk Хүрээлэн (Musk Institute) хэмээх ашгийн төлөөх судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Official Trump” хэмээх меме койныг Solana блокчэйн сүлжээнд 1-р сарын 18-ны өдөр гаргасан бөгөөд тэргүүн хатагтай М.Трамп 1-р сарын 19-ний өдөр “Official Melania” меме токеныг мөн гаргасан. Меме токен нь ямар нэгэн асуудал шийддэггүй, арилжааны хэрэгсэл юм.
Кракен бирж стэйкингийн үйлчилгээгээ сэргээв
Крипто бирж Кракен 2 жил завсарласны дараа стэйкинг үйлчилгээгээ АНУ дахь хэрэглэгчиддээ зориулан сэргээсэн байна. Тус бирж стейкинг үйлчилгээгээ АНУ-ын Үнэт цаасны хорооноос ногдуулсан олон арван сая ам.долларын мөнгөн торгуулиас болоод 2023 оны 2-р сараас хойш түр зогсоогоод байсан юм. Ийнхүү сэргээснээр тус улсын 37 мужийн хэрэглэгчид ETH, SOL, ADA гэх мэт 17 койн, токеныг дахин стэйклэх боломжтой болов.
Тус бирж нь 2019 оноос эхлэн цахим хөрөнгийг стэйклэх үйлчилгээг эхлүүлсэн нь крипто биржүүд дотроо анхдагчид ордог. Харин АНУ-ын Үнэт цаасны хорооноос тус биржийг өөрийн хэрэглэгчиддээ бодит бус, их хэмжээний өгөөж амлах замаар албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр дээрх үйлчилгээг явуулсан гэсэн үндэслэлээр 30 сая ам.долларын мөнгөн торгууль ногдуулсан билээ.
Эх сурвалж:
DeepSeek privacy concerns raise international alarm bells
TikTok ban: Trump's extension falls into 'gray area,' experts say
SBF’s parents seek pardon from President Trump: Report
Sam Bankman-Fried’s Parents Explore Seeking Trump Pardon for Son - Bloomberg
Kraken reaches $30M settlement with SEC over staking as IRS seeks user information
Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ?
Зах зээлийн сентимент одоогийн буюу Даваа гарагийн байдлаар 44 буюу “шунал”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн (71) буюу “хэт шунал”-ын үзүүлэлттэй харьцуулахад зах зээлийн тоглогчдын сэтгэл зүй хамаагүй гутранги болжээ.
Крипто зах зээлийн үнэлгээ, биткойн, этэриумийн хувийн жин
Крипто зах зээлийн үнэлгээ болон үүнд эзлэх биткойн, этэриум болон алткойнуудын хувийн жинг доорх зургаас харна уу.
Крипто үнэ
Даваа гарагийн 08:32 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 96,533 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 5.65%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 4.24% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Биткойны үнийн 7 хоногийн график
Биткойны зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 08:35 цагийн байдлаар 1,92 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 60.86% болж өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс өсөв.
Харин этэриумийн хувьд үнэ нь Даваа гарагийн 08:35 цагийн байдлаар 2,813 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 12.77%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 10.58%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.
Этэриумийн үнийн 7 хоногийн график
Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 08:36 цагийн байдлаар 340.4 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 10.86% болж буурсан байна.
Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.
Эх сурвалж:
Cryptocurrency Prices, Charts And Market Capitalizations | CoinMarketCap
Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me
АНХААРУУЛГА:
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!