Буцах
2025-01-21

Solana бүх цаг үеийн дээд үнэдээ хүрэв

Ерөнхийлөгч д.трампийн “meme” койн гарав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний хүүхдүүдийн TRUMP токен өнгөрсөн Баасан гарагт зах зээлд анх гарснаасаа хойш хэдхэн цагийн дотор 24 тэрбум ам.долларын үнэлгээнд хүртлээ огцом өсөв. Нийт 999 сая ширхэг бүтээгдсэн уг токены 20% буюу 200 сая нь зах зээлд нийлүүлэгдсэн бөгөөд ийнхүү бага тоогоор гарсан нь тус койны үнэ ийнхүү огцом өсөх шалтгаан болов. Үлдсэн 80% нь Ерөнхийлөгч Д.Трампийн Trump Organization-ий хамаарал бүхий CIC Digital болон Fight Fight ХХК-ийн мэдлийн крипто хэтэвчүүдэд байгаа бөгөөд ирэх 3 жилийн хугацаанд зах зээлд бүрэн нийлүүлэгдэх ажээ. Мягмар гараг буюу өнөөдрийн байдлаар тус койны үнэ унаж нэгжийн үнэ нь 35.56 ам.доллартай байна. 

АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп мөн өөрийн MELANIA нэртэй токенийг өнгөрсөн Ням гарагт гаргасан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 2.2 тэрбумд хүртлээ өсөв. 


Solana бүх цаг үеийн дээд үнэдээ хүрэв

Дээрх TRUMP койн нь Solana блокчэйн сүлжээнд хийгдсэн бөгөөд тус блокчэйний SOL койн өнгөрсөн долоо хоногт бүх цагийн үеийн дээд үнэдээ хүрч өслөө. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 115 тэрбум ам.долларт хүрч BNB койны дээр буюу 5-р байрт жагсаж байна. TRUMP койны эрэлт цаашид өсөхийн хэрээр Solana блокчэйн TRUMP койны гүйлгээнээс ихээхэн ашиг олох төлөвтэй байна.

Ерөнхийлөгч Д.Трамп крипто салбарыг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд Solana-гийн биржээр арилждаг сан (ETF) энэ жил байгуулагдах магадлал өндөртэй байна. Ингэснээр тус койны ETF нь биткойн болон этэриумийн дараа орох гуравдахь биржээр арилждаг сан болно. 


Италийн хамгийн том банк биткойн

Меме койнууд өнгөрсөн долоо хоногт нэрээ мандуулж байхад байгууллагын томоохон хөрөнгө оруулагчид крипто салбарт томоохон алхмыг хийв. Тухайлбал Италийн хамгийн том банк болох Intesa Sanpaolo 1 сая ам.долларын үнэ бүхий 11 биткойн худалдан авч криптовалютын салбарт хөл тавив. Энэ нь тус банкны хувьд хамгийн анхны биткойны худалдаа ажээ. Тус банкны гүйцэтгэх захирал Карло Мессинагийн хэлснээр 100 тэрбум еврогийн хөрөнгө удирддаг тус банкны хувьд ердөө 1 сая ам.доллараар спот үнээр биткойн худалдан авсан нь зөвхөн туршилт аж. Европын Холбоо дөнгөж криптовалютын хууль эрх зүйн зохицуулалтыг хийхээр хичээж буй энэ үед Европын томоохон банк крипто салбарт хөл тавьсан нь цаашид Европын олон томоохон байгууллагын хөрөнгө оруулагчид тус салбарт нэвтрэх дохио болов.   


Дубайд крипто цамхаг баригдана

Дубай хот web3 -ийн салбарт ихээхэн ач холбогдол өгч буйн нэгэн илрэл болсон 17 давхар крипто цамхаг баригдах гэж байна. Уг барилга нь зөвхөн крипто салбарын компаниудыг оффисийн өрөө тасалгаагаар хангах төдий биш бөгөөд блокчэйн болон web3 хөгжүүлэгчид, хиймэл оюун ухааны салбарын аж ахуйн нэгжүүдийг бойжуулах инкубаторууд байрлах ажээ. Тус барилгын ажил 2027 онд дуусч, ашиглалтад орох юм байна. 


Эх сурвалж:

Mudrex Crypto Market Recap | Jan 14 2025 – Jan 20 2025 – Mudrex Blog

Trump's new meme coin soars on his first day in office | Reuters

Trump joins world’s richest men after $43bn meme coin boom

MELANIA/USDC Real-time On-chain Meteora VD DEX Data

Зах зээлийн сентимент одоо ямар байна вэ? 

Зах зээлийн сентимент одоогийн буюу Мягмар гарагийн байдлаар 76 буюу “хэт шунал”-ын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоног үзүүлэлт (63) буюу “шунал”-ын төлөвт байсантай харьцуулахад зах зээлийн тоглогчдын сэтгэл зүй илүү өөдрөг болсон байна.


Крипто зах зээлийн үнэлгээ, биткойн, этэриумийн хувийн жин

Крипто зах зээлийн үнэлгээ болон үүнд эзлэх биткойн, этэриум болон алткойнуудын хувийн жинг доорх зургаас харна уу.


Крипто үнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөхийн өмнөхөн биткойны үнэ бүх цагийн үеийн дээд үнээ Даваа гарагт шинэчлэн тогтоож, нэгж үнэ нь 110,000 ам.долларт хүрэв. Шинэ Ерөнхийлөгч ажилдаа орсноор АНУ-ын биткойны стратегийн нөөц бүрдүүлэх магадлал Polymarket дээр 37%-иас 54% болтлоо нэмэгдэв.


Мягмар гарагийн 09:20 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 102,075 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 7.35%-ийн өсөлттэй харин сүүлийн 24 цагийн байдлаар 1.74% өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Биткойны үнийн 7 хоногийн график

Биткойны зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 09:21 цагийн байдлаар 2,01 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 58.66% байна.

Харин этэриумийн хувьд үнэ нь Мягмар гарагийн 09:21 цагийн байдлаар 3,248 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 3.12%-ийн өсөлттэй, сүүлийн 24 цагийн байдлаар 2.12%-ийн өсөлттэй байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Этэриумийн үнийн 7 хоногийн график

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 13:27 цагийн байдлаар 390 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 11.34% байна.

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.

Эх сурвалж:

Cryptocurrency Prices, Charts And Market Capitalizations | CoinMarketCap

Crypto Fear & Greed Index - Bitcoin Sentiment - Alternative.me

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!