Буцах
2024-10-28

Крипто зах зээлийн өнөөгийн байдал

Крипто зах зээлийн өнөөгийн байдал

Өнгөрсөн 7 хоногт биткойн үнэ 12%-иар өсөв. Энэхүү өсөлтийн гол шалтгааныг шинжээчид спот биткойны биржээр арилжаалагддаг сан (ETF)-гууд руу орох байгууллагын хөрөнгө оруулагчдын мөнгөн урсгал эрс нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал нэг өдөрт нийт ETF-үүд рүү орсон хөрөнгийн хэмжээ 10 дугаар сарын 14-ний өдөр 556 сая ам.долларт хүрсэн байна. Одоогийн байдлаар энэ оны 1-р сард спот биткойны ETF-үүд зах зээлд гарснаас хойш буюу 9 сар гаруйн хугацаанд нийт 20 тэрбум орчим ам.доллар уг сангууд руу орсон байна. Харин алтны ETF сангууд анх зах зээлд гарснаас хойш ийм хэмжээний мөнгө тус хэмжээний сангууд руу 4 жилийн хугацаанд орж байсан ажээ.

Энэ нь сүүлийн 4 сар гаруйн хугацаанд тус сангууд руу орсон нэг өдрийн хөрөнгийн дээд хэмжээ болсон байна. Дашрамд хэлэхэд санхүүгийн уламжлалт зах зээлд тоглодог нийт хэж сангуудын 47% нь биткойн тэргүүтэй цахим хөрөнгийн бизнест орсон бөгөөд энэ нь 2023 онтой харьцуулахад 29%-иар өсөлттэй байгаа юм. Эдгээр хэж сангуудын 67% нь одоогийн цахим хөрөнгө оруулалтаа хэвээр хадгалах, 33% нь 2024 оны сүүл гэхэд өөрийн цахим хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх ажээ.

Хөрөнгө оруулагчдын тэгвэл итгэл яагаад сэргэв гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь нэгдүгээрт ирэх 11-р сарын 5-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байх магадлал өндөр байна. Аль ч нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд криптовалютын зах зээлийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа Д.Трампийн хувьд криптод ээлтэй гэдгээрээ олонд танигдсан нэр дэвшигч бөгөөд түүний ялах магадлал К.Харрисаас илүү яваа юм. Хоёрдугаарт АНУ-ын макроэдийн засгийн байдлын үзүүлэлтүүд дээрдэж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байна. Тухайлбал инфляци буурч, төв банкны бодлогын хүү багасч байгаа зэргийг дурдаж болно.

Ойрд юу болох вэ?

Зах зээлийн судалгааны CryptoQuant компанийн мэдээлснээр нийт зах зээлд арилжаалагдаж буй биткойны 5% нь алдагдалтай харин 95% нь ашигтай байгаа ажээ. Ашиг хийсэн арилжаачид дунджаар 55 мянган ам.долларын үнэ дээр биткойноо худалдан авсан байна. Иймд ашигтай яваа арилжаачид тодорхой хэмжээний ашиг татан авалт хийснээр үнэ унах төлөвтэй байна. Түүхэн дата харвал биткойны хөрөнгө оруулагчид, арилжаачид ийм өндөр хувьтайгаар ашигтай байх нь үнэ мэдэгдэхүйц хэмжээгээр унах дохио ажээ. Тодруулбал 9-р сарын сүүлээр дээрх шиг статистик гарах үед үнэ 8,7%-иар буюу 65,800 ам.доллараас 60,000 ам.доллар хүртэл унаж байсан. Мөн 73,800 ам.доллар буюу бүх цаг үеийн дэд үнэдээ хүрсний дараа 56,000 ам.доллар болтлоо унаж байжээ.

КРИПТО ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА BTC, ETH, АЛТКОЙНУУДЫН ДОМИНАНС

Криптовалютын зах зээлийн үнэлгээ болон голлох хөрөнгүүд болох биткойн, этэриум, алткойнуудын хувийн жингийн хэмжээ, өөрчлөлтийг доорх зургаас харна уу. 

ЗАХ ЗЭЭЛИЙН СЕНТИМЕНТ ОДОО ЯМАР БАЙНА ВЭ?

Зах зээлийн сентимент одоогийн байдлаао гарагийн байдлаар 71 буюу шуналын төлөвт байна. Энэ нь өнгөрсөн долоо хоног үзүүлэлт (73)-ээс бага зэрэг буурсан байна.

КРИПТО ҮНЭ

Лхагва гарагийн 21:46 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 66,815 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 1,06%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 0,46% уналттай байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу. 

Биткойны үнийн 7 хоногийн график

Биткойны зах зээлийн үнэлгээ Лхагва гарагийн 21:49 цагийн байдлаар 1,31 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 58.58% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс нэмэгдсэн байна. 

Харин этэриумийн хувьд Лхагва гарагийн 21:55 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,582 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 1.02%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 1.32%-ийн уналттай байна. Доорх зургаас этэриумийн үнийн долоо хоногийн чартыг харна уу. 

Этэриумийн үнийн 7 хоногийн график

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Даваа гарагийн 12:39 цагийн байдлаар 299,8 тэрбум ам.доллар, харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 13.85% байгаа нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс буурсан байна.

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын ханшийн мэдээллийг доорх харьцуулсан зургаас харна уу.  

Эх сурвалж:

Ongoing Profit-Taking Could Slow Bitcoin's (BTC) Move to Record High

94% of all Bitcoin in profit hints that $69K BTC price was a local top

Polymarket - 2024 Presidential Election Predictions

https://alternative.me/crypto/fear-and-greed-index/

$556M in spot Bitcoin ETF inflows signals major shift in investor sentiment

https://coinmarketcap.com/

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!