Буцах
2024-09-03

Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал


Криптовалютын зах зээлийн өнөөгийн байдал

Биткойн өнгөрсөн сарыг 8.73% уналттайгаар хаав. Сүүлийн 11 жилийн түүхэн дата харвал 2017 болон 2013 оны 8-р саруудыг эс тооцвол биткойны үнэ 8-р сард ихэвчлэн унадаг бөгөөд энэ удаа мөн давтагдав



Харин 9-р сарын хувьд сүүлийн 11 жилийн туршид “бүр тааруу” бөгөөд дунджаар - 4.78% өгөөжтэй хаагдсан байжээ. Тэгвэл энэ гарч буй 9-р сар яах бол гэсэн асуулт сонирхол татаж байна.

Энэ оны 9-р сард криптовалютын зах зээлийн үнэ ханшид нөлөө үзүүлэх дараах онцлог үйл явдлууд болохоор байна. Үүнд:

1.     8-р сарын ажилгүйдлийн мэдээ

 

АНУ-ын өнгөрсөн 8-р сарын ажилгүйдлийн мэдээ энэ 9 сарын 6-ны өдөр зарлагдана. Шинжээчдийн таамаглаж буйгаар өнгөрсөн сард ажилгүйдэл 4.2%-аар өснө гэж үзэж байна. Хэрэв ажилгүйдлийн түвшин энэ таамгийн дагуу эсвэл үүнээс дээш хувиар өсвөл энэ нь тус улсын төв банкны мөнгөний хатуу бодлого үр дүнтэй байгааг илэрхийлэх бөгөөд энэ 9-р сард бодлогын хүүг бууруулах магадлал өснө гэж таамаглаж байна.

 

2.     Бодлогын хүү буурах уу хэвээр байх уу?

 

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулах эсэх шийдвэрээ хэлэлцэж 9 сарын 18-ны өдөр шийдвэрээ олон нийтэд зарлана. Одоогоор бодлогын хүүг 0.25% -аар бууруулах магадлал 69% байна. Хэрэв бодлогын хүүг бууруулбал энэ нь үнийн өсөлтөд нөлөөлөх гол эерэг хүчин зүйл болно гэж шинжээчид таамаглаж байна.


1.     Халимнуудын заралтын эрч суларна.

 

Биткойн зарах халимнуудын аархал энэ 9-р сард харьцангуй намжих төлөвтэй байна. Учир нь тэд энэ оны 7 болон 8-р сард нийт 10,6 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 170,917 ширхэг биткойныг зах зээлд нийлүүлэв. Эдгээр халимнуудад 3 тэрбум ам.долларын үнэ бүхий 49,859 ш биткойнаа бүгдийг нь зарсан Германы Засгийн газар, мөн 95,958 ш биткойныг хуучин хэрэглэгчиддээ тараан өгсөн Mt.Gox бирж (дампуурсан) зэрэг орно. Мөн GenesisTrading энэ 8-р сарын 2-ны өдөр нийт 24,068 ш биткойныг зах зээлд нийлүүлж үнийн уналтад гол нөлөөг үзүүлжээ. Mt.Gox бирж шүүхийн шийдвэрийн дагуу нийт биткойныхоо 70% хуучин хэрэглэгчиддээ буцаан өгөх замаар зах зээлд нийлүүлсэн бөгөөд тус бирж одоогоор 2.65 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 44,898 ш биткойныг эзэмшиж байна.

Гэсэн хэдий ч АНУ-ын засгийн газар хакеруудаас хурааж авсан нийт 12 тэрбум ам.долларын үнэ бүхий 203,650 ш биткойныг эзэмшсэн хэвээрээ байна. Гэвч тус улсын засгийн газар Германы ЗГ шиг байгаа бүх биткойноо зарж, зах зээлд паник үүсгэх магадлал бага гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улсын засаг захиргаа 2023 болон 2024 онд нийт 1.48 тэрбум ам.долларын үнэ бүхий 35,516 ш биткойныг биржийн бусаар зарсан нь зах зээлд үзүүлэх нөлөө нь бага байжээ.

2.     Дампуурсан FTX бирж нийт 16 тэрбум ам.долларыг криптовалютаар биш мөнгөөр нь хуучин хэрэглэгчиддээ энэ оны 4-р улиралд тараана. Энэхүү их хэмжээний бэлэн  мөнгөний тодорхой хэсэг нь крипто зах зээлд хөрөнгө оруулалт хэлбэрээр орсноор үнэ өснө гэж таамаглаж байна.

Эх сурвалж:

https://materialbitcoin.com/en/blog/bitcoin-monthly-returns/

https://cryptonews.net/news/bitcoin/29710461/

https://www.altcoinbuzz.io/cryptocurrency-news/ftx-to-begin-16b-repayment-to-creditors-in-q4-2024/

https://realeconomy.rsmus.com/expect-strong-u-s-jobs-report-for-august-but-the-devil-is-in-the-details/

Зах зээлийн сентимент одоо ямар байна?

 

Зах зээлийн сентимент өнгөрсөн долоо хоногийн өдийд 55 буюу шунал төлөвт байсан бол

өнөөдрийн буюу Даваа гарагийн байдлаар 26 буюу айдсын төлөвт эргээд шилжсэн байна.


КРИПТО ҮНЭ


Мягмар гарагийн 07:13 цагийн байдлаар нэгж биткойны үнэ 59,254 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойн 6,03%-ийн уналттай харин сүүлийн 24 цагийн байдлаар 3,42% өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Биткойны зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 07:15 цагийн байдлаар 1,17 триллион ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 57.49% байна.



Биткойны үнийн 7 хоногийн график


Харин этэриумийн хувьд Даваа гарагийн 07:16 цагийн байдлаар нэгж этэриумийн үнэ 2,543 ам.доллар байна. Сүүлийн 7 өдрийн байдлаар ETH үнэ 5.46%-ийн уналттай, сүүлийн 24 цагийн байдлаар 5.43%-ийн өсөлттэй байна. Доорх зургаас биткойны үнийн долоо хоногийн чартыг харна уу.

Этэриумийн зах зээлийн үнэлгээ Мягмар гарагийн 07:19 цагийн байдлаар 3.5 их наяд ам.доллар харин нийт криптовалютын зах зээлд эзлэх хувийн жин буюу доминанс нь 15.3% байна.


Этэриумийн үнийн 7 хоногийн график

 

Топ алткойнууд (ETH ороогүй)-ын хувьд сүүлийн 7 хоногийн байдлаар бүгд уналттай  байгааг доорх харьцуулсан зургаас харна уу.  




АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!