Буцах
2024-05-13

2 тэрбум ам.долларын үнэ бүхий алткойнууд түгжээнээс гарна



Зах зээлийн сентимент ямар байна?


Крипто зах зээл дэх тоглогчдын сэтгэл зүйн байдал өнөөдрийн байдлаар Айдас ба шуналын индексийн дагуу 57 (Greed) үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ үзүүлэлт 71 (Greed) байсантай харьцуулахад зах зээлийн сентимeнт илүү “bearish“ болсныг харуулж байна.


 



Крипто зах зээлийн өнөөгийн байдал


Криптовалютын зах зээл одоогоор уналтын трендийг үргэлжлүүлж байна. АНУ-ын макро эдийн засгийн өнөөгийн байдал криптовалютын зах зээлд таатай бус нөлөөг үзүүлж байгаа бөгөөд энэ байдал ирэх хэдэн сард үргэлжлэнэ гэж үзэж байна. Үүн дээр нэмэгдээд дор дурдсан хоёр мэдээ уналтыг трендийг даамжруулах хандлагатай байна. Үүнд:

  1. 2 тэрбум ам.долларын үнэ бүхий койн, токенууд ирэх 2 сарын хугацаанд түгжээ (lock)-ноос гарах бөгөөд энэ нь зах зээл дэх уналтын трендийг даамжруулах эрсдэлтэй байна. Крипто төслүүдийн арын баг, удирдах албан тушаалтнууд, венчур хөрөнгө оруулагчдийн эзэмшлийн, түгжээнд байсан их хэмжээний койн, токенууд ийнхүү суларснаар зах зээлд нийлүүлэлтийг ихэсгэж, улмаар үнийг унагах магадлалтай. Тодруулбал 97 сая ам.долларын үнийн дүн бүхий Aptos (APT), 79 сая ам.долларын үнэ бүхий Starkware (STRK), 94 сая ам.долларын Arbitrum (ARB), 53 сая ам.доллрын Immutable X (IMX), 330 сая ам.долларын Avalance (AVAX), 64 сая ам.долларын optimist (OP), 1 тэрбум ам.долларын Sui (SUI), 171 сая ам.долларын Altlayer (ALT) гэх мэт.



  1. Gemini крипто биржийн хэрэглэгчид өөрсдийн койн, токеноо крипто зээлийн платформ Genesis-т жилийн 8%-ийн өгөөж хүртэх нөхцлөөр зээлүүлэх үйлчилгээг нэвтрүүлээд ажиллаж байсан. Харамсалтай нь Genesis платформ өнгөрсөн оны 1-р сард дампуурлаа заралснаас болоод Gemini биржийн хэрэглэгчдийн 1,8 тэрбум ам.долларын үнэ бүхий койн, токенуудыг шүүхийн шийдвэрээр царцаасан. Тэгвэл эдгээр койн, токеныг удахгүй эздэд нь буцаан өгөх гэж байгаа тухай мэдээ гарав. Түүнчлэн аль 2014 онд дампуурлаа зарласан Японы биткойн арилжааны бирж MtGox-ийн хэрэглэгчдийн 141,000 ширхэг биткойныг буцаан өгөхөөр болжээ. Дээрх Genesis болон MtGox-ийн буцаан олголтод нийт 11 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий биткойн болон бусад койн зах зээлд нийлүүлэгдсэнээр их хэмжээний заралт үүсэх магадлалтай байна.





Сайн мэдээ


Дампуурсан FTX бирж хохирогсдынхоо (Засгийн газрын бус) 98%-ийнх нь хохирлыг алданги, торгуулийн хамт бэлнээр шууд төлөхөд бэлэн гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарлав. Тус бирж дампуурах үеэр томилогдсон шинэ Гүйцэтгэх захирал Жон Рэй III хэлэхдээ тус биржийн баланс дээрх хөрөнгийг зарж борлуулан 16 тэрбум ам.доллар олсон бөгөөд үүний 11 тэрбум ам.долларыг биржийн дампуурлаас болж хохирсон байгууллага, хүмүүст Делавер мужийн шүүхээс гарах шийдвэрт үндэслэн олгох ажээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь крипто зах зээлд сайн мэдээ бөгөөд дээрх мөнгөний багагүй хэсэг нь крипто зах зээлд хөрөнгө оруулалт хэлбэрээр эргэн орно гэж таамаглаж байна.




Биткойны үнэ


Сүүлийн 7 өдрийн байдлаар биткойны үнэ 4.67%-ийн уналттай байна. Биткойны зах зээлийн үнэлгээ 1.2 тэрбум ам.доллар байгаа бөгөөд өнөөдрийн 12:41 цагийн байдлаар нэгж биткойн 60,944 ам.долларын үнэтэй байна.


Биткойны үнийн өдрийн чарт


Биткойны том цагийн чартад техник шинжилгээ хийж үзэхэд үнэ хөндлөн эсэргүүцлийн бүсийг 5-р сарын 4-ний өдөр сэтлэн өссөн боловч 64,500 ам.долларын эсэргүүцлийн бүсийг шалгаад унасан

байна. Одоо эрэлтийн хөндлөн бүст дэмжлэг аван өсөхөөр харагдаж байна.


Биткойны үнийн өдрийн чарт


Этэриум (ETH)-ийн хувьд сүүлийн 7 өдрийн байдлаар 7.77%-ийн уналттай байна. Нэгж ETH үнэ 15:47 цагийн байдлаар 2,926 ам.доллар байна. ETH-ийн хувьд энэ сар чухал мэдээтэй. Учир нь спот этэриумийн биржээр арилжаалагддаг сан (ETF) гаргах хэд хэдэн компанийн хүсэлтэд АНУ-ын Үнэт цаасны хороо энэ 5-р сарын 23-ны өдөр багтаж хариу өгөх ёстой.

Техник анализ хийж харвал ETH үнэ одоо эрэлтийн хүчтэй хөндлөн бүст ирээд байгаа бөгөөд энэ бүст дэмжлэг аван өсөх магадлалтай.

ETH үнийн хоногийн график


Зах зээлийн үнэлгээгээр хамгийн томд орох алткойнуудын үнэ сүүлийн 7 өдрийн байдлаар бараг бүгд уналттай байна. Харин эдгээрээс Toncoin (TON) өнгөрсөн 7 хоногт хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бөгөөд өнөөдрийн 12 цагийн байдлаар сүүлийн 7 хоногт 15.79%-ийн өсөлтийг үзүүлээд байна.



www.corex.mn крипто бирж нь биткойн болон дээр дурдсан алткойнуудыг дотоодын бусад биржүүдээс хямд шимтгэлтэйгээр арилжих боломжийг танд олгож байна.

Та бүхэн TEO blockchain болон Corex крипто биржийн 2023 оны тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.



Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!