Биткойний үнэ яагаад өсөв?
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдан өнгөрсөн долоо хоногт Израильд хийсэн айлчлалаасаа буцаж ирснийхээ маргааш нь буюу Пүрэв гарагт батлан хамгаалахын зардлыг 105 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх хүсэлтийг Конгресст өргөн барьсан. Энэхүү нэмэлт санхүүжилтээс 44 тэрбум ам.долларыг зөвхөн Украйнд зэвсгийн туслалцаа үзүүлэхэд зарцуулах ажээ. Мөн Израильд зэвсгийн туслалцаа үзүүлэх, шумбагч хөлөг онгоцны үйлдвэрлэлээ бэхжүүлэх зэрэгт зориулах аж.
Дайн бүхий үед батлан хамгаалахын төсөв, зардал нэмэгдсэнээр инфляц өсдөг бөгөөд дагаад алтны үнэ бас нэмэгддэг. Израиль Хамасын дайн 10 дугаар сарын 7-нд эхэлснээр хойш алтны үнэ бараг 9%-иар өсөөд байна.
Алтны үнийн өдрийн график. Дайн эхэлснээс хойших үнийн өсөлтийг шараар тодруулав
Ж.Байданы батлан хамгаалахын нэмэлт санхүүжилтын дээрх мэдээгээр алтны үнээс гадна биткойний үнэ 9%-иар өсөв. Энэ нь биткойний хувьд энэ оны 7 дугаар сарын 14-нөөс хойших хамгийн өндөр өсөлт болов. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-ны Даваа гарагийн 20:00 цагийн байдлаар үнэ 30,690 ам.доллар байна.
Техник анализ талаас нь харвал биткойний үнэ 31,000 ам.долларын нийлүүлэлтийн бүст тулж иржээ. Энэхүү 31,000 ам.долларын бүс нь эсэргүүцлийн хүчтэй бүс бөгөөд энэ бүст арилжаачид, хөрөнгө оруулагчид их хэмжээний заралт хийж ашгаа аван гарснаар үнэ тодорхой хэмжээнд унах (Pullback хийх) магадлалтай байна. Мөн том цаг дээр “уналтын” “Head and Shoulders” паттернтай адил зураглал үүсчээ. Өмнөх мэдээнүүдэд дурдаж байсны дагуу “Uptober” буюу 10 дугаар сард биткойний үнэ өсдөг уламжлал давтагдах эсэхийг харахад нэг 7 хоногийн хугацаа үлдэв.
Харин этэриумийн хувьд биткойнтой харьцуулахад арай бага буюу 8%-ийн үнийн өсөлтийг өнгөрсөн Пүрэв гарагаас хойш үзүүлэв. Техник анализ талаас нь харвал үнэ 10 дугаар сарын 13-ны өдөр эрэлтийн хөндлөн болон гол бүсийн огтлолцол дээр дэмжлэг авчээ (Эрэлтийн бүсүүдийн огтлолцол дээр үнэ дээш өсөх магадлал өндөр байдаг).
Өнөөдөр буюу Даваа гарагт үнэ сүүлийн 200 өдрийн дундаж үнэ (200EMA)-ийн бүсийг шалгасан байна.
ETH-ийн үнийн өдрийн график. Өнгөрсөн Пүрэв гарагаас хойших үнийн өсөлтийг шараар тодруулав
Зах зээлийн үнэлгээ өндөртэй томоохон алткойнуудын хувьд DOGE, SOL, LINK сонирхолтой өсөлтийн паттерн-ууд үүсгэсэн байна.
Dogecoin 7 хоногийн үнийн график дээр эрэлтийн гол бүс дээрээ байна. Энэхүү бүс дээрээс дээш өсөх магадлалтай.
SOL 7 хоногийн график дээр өсөлтийн “ascending triangle” паттерн-аа дээш сэтэлжээ.
Solana-гийн хувьд өнгөрсөн Баасан гарагт 11% хувь өсөв. FTX биржийн дампуурлаас болоод үнэ нь ихэд унаад байсан SOL он гарснаас хойш бараг 190%-иар өсөөд байгаа нь зах зээлийн үнэлгээ өндөртэй бусад алткойнуудаасаа илүү байна.
Link 7 хоногийн график дээр сүүлийн 1 жил хагас base буюу суурь үүсгэсэн бөгөөд хөндлөн эсэргүүцлийг бүсийг сэтэлснээ өнгөрсөн долоо хоногт дахин шалгаад эргэн өссөн байна.
Крипто зах зээлийн сентимент дээрдсэн үү?
Крипто зах зээл дэх тоглогчдын ерөнхий сэтгэл зүй дээрдсэн байна. Тухайлбал Айдас шуналын индексийн үзүүлэлт өнгөрсөн долоо хоногт 47 байсан бол өнөөдрийн байдлаар 53 болжээ.
Ирэх долоо хоногт юу болох вэ?
Ирэх долоо хоногт биткойн болон алткойнуудын үнэд нөлөөлж болох макро түвшний дор дурдсан мэдээнүүд гарна. Үүнд:
11 дүгээр сарын 1-нд болох АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ээлжит хурлаар бодлогын хүүг нэмэх эсэхийг хэлэлцэж, шийднэ.
Мөн АНУ-ын 2023 оны 3-р улирлын ДНБ-ий хэмжээ, өсөлтийн талаарх мэдээ зарлагдана.
Энэхүү мэдээнд орсон үнийн таамаг, шинжээчдийн мэдээлэл нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу!