Казахстан улс крипто олборлох үйл ажиллагаанаас гадна бодлогын төвшинд крипто салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Үүнд :
•Дижитал хөрөнгийн тухай хууль батлахдаа Байнанстай хамтран ажиллахаар тохирсон
•Цахим хөгжлийн яам нь Astana Hub нэртэй төв Азийн мэдээлэл технологийн төв бий болгох.
•Астана ОУ-н санхүүгийн төвд (AIFC) гаднын шинэ блокчейн компаны анхаарлыг татах.
•Казахстаны төв банк нь AIFC -д нэгдсэн криптовалютийн үйлчилгээ үзүүлэгчдэд банкны үйлчилгээг нээлттэй болгох.
Ерөнхийлөгч Касым Токаев нь “Байнанс-н үндэслэгч “CZ”-тай уулзаж “Байнанс стратегийн бүс нутаг”-г байгуулахаар санал солилцсон, үүнээс гадна блокчэйн дээр суурилсан Старт Ап хөрөнгө оруулалтын сан байгуулж Astana санхүүгийн төвөөс олон улсад гарах гүүрийг нээх талаар ярилцсан” гэсэн байна.
Зурагт: Уулзалтын үеэр зүүн гар талд “CZ” баруун гар талд Касым Токаев нар.