Элон Маск хиймэл оюун ухааны X.AI компанийг байгуулсан тухайгаа твиттер хуудсаараа 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдөр анх олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр буюу 7 дугаар сарын 24-ний Даваа гарагаас Твиттер-ээс X болох ребрэндинг албан ёсоор эхлэв. Ингэснээр твиттерийн хуучин хөх шувуутай лого хар дэвсгэр дээрх “Х” тэмдэг бүхий логогоор солигдож, жиргээ гэдэг нэршил X-ээр солигдож байна. Ийнхүү брэндийн шинэчлэл хийж буй зорилго нь X-г зөвхөн сошиал медиа хэлбэрээр ашиглах бус wechat зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон апп-уудтай өрсөлдөхүйц, хүчирхэг брэнд болгоход оршиж байгаа ажээ.
Зураг №1. Твиттерийн төв оффис дээр X-ийн логог гэрлээр гаргасан Элон Маскийн Х (Жиргээ).
Dogecoin: Твиттерийн дээрх брэндийн шинэчлэлтэй холбоотойгоор Dogecoin-ий үнэ Даваа гарагт 5%-иар өсөв. Харин bitcoin-ий үнэ өчигдрөөс хойш 28,870 ам.доллар (4.88%) хүртлээ унав.
Зураг №2. Dogecoin ба bitcoin-ий нэг цагийн чарт. Даваа гарагаас хойших dogecoin-ий өсөлтийг, биткойний уналттай харьцуулав.
Ашигласан эх сурвалж: